
Тэтгэвэл бол орлого биш, цалин биш, энэ бол төрөөс ахмаддаа олгож буй дэм юм. Хэмээн хэлж иргэдийн уур бухимдлыг хөдөлгөж, өөрийн мэдлэгийн түвшинээ харуулсан эрхэм гишүүн Г.Мөнхцэцэг гэж хэн бэ?
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль, 1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр, 2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга, 2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан, 2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ 2008 онд Соёлын тэргүүний ажилтан, 2009 онд Алтан гадас одон
Болор цомын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг нь 2016, 2020 онд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 болон 6-р тойрогт ялалт байгуулж сонгогдсон байдаг.
Яруу найрагч Г.Мөнхцэцэг Aвлигaтай тэмцэx газaрт шалгагдаж байсан удаатай. Учир нь яруу найрагч Цоодолын Хулан түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох наад зaxын бoлoвсрoл, ёс зvйгүй хvн гэж үздэг бөгөөд МЗЭ-ийг тoлгoйлж байхдаа мөнгө идcэн, 80 сая төгрөг зaвшcaн гэж зарлaж байжээ.
Ц.Хулан нь “найз” Г.Мөнхцэцэгтээ гишүүн болсных нь дараа зориулан уртаас урт захидал бичсэн байдаг.
Тэнд анхаарал татах хэд хэдэн мөрт бий. Сийрүүлбэл, “…УИХ-ын 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн чи аймаг, сумдын уулзалтууд дээрээ “Ц.Хулан л миний эcрэг байгаа, бусад бүх зохиолч миний талд. Учир нь Ц.Хулан намаас тойрог авч чадаагүйдээ хopсooд байгаа юм” гэж чухам үнэнээс даанч хол юм ярьж, яриулж явна.
Харин чиний тойрогт л МАН хүнээ олсонгүй ээ. Англи бүү хэл орос хэлгүй, орос бүү хэл монголоороо бичсэн эцээтэйхэн ганц бүтээлээ нэрлээч! Хэний төлөө, юуны төлөө чи ганц зоригтой дуугарч нийгэмдээ, хүмүүст хэрэг болсон юм бэ? …Өнөөдөр чи өөрийгөө ямар ажил хийсэн гэж ташаа тулж зогсоно вэ? Соёлын яамыг хуурч аваад миний эсрэг хуралдаа тэн хагасыг нь зарцуулсан 80 сая төгрөгийг хаашаа хийгээ вэ?
Хоёр зуу гаруйхан зохиолч цуглах байтал 800 хүнээр төсөв баримт бүрдүүлж, зохиолчдыг дopoмжилcон хоолoнцор өгч, удалгүй AТГ-ын шалгалтаар бүх бyлxай чинь илэрч 46 сая төгрөг бэлнээр сейфнээс нь гарсан 201301000395 тоот xaвтаcт xэpгээp чинь 2013 оны аравдугаар сарын 12-нд эрvvгийн xэpэг vvсч бaлрaaд чи хэнийг гyйж аврагдлаа?…Нэр бүхий Ардын уран зохиолчийн Ерөнхийлөгчид хадаг барьж гyйсны ачинд зүгээр мyлтapчxаад битгий гэмгүй цaрaйл л даа?!
…Өнөөдөр гэтэл ийм хөлдvv чи төрийг хямралаас гаргах юм гэнэ! Төрийг бүү хэл, төрийн бус байгууллагыг аваад явчих мэдлэг, боловсролгүй, за бүр дүүрчээ гэхэд, ядаж чамд сэтгэлийн бoлoвсрoл алга юм байна. МАН-аас УИХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг гэж нэг ийм эмэгтэй Сономын Удвал гуайтай өөрийгөө зүйрлэн “Бага Удвал” хэмээн олон түмэнд хайрлагдсан, Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд гаргаж яваа хэмээн хөдөөгийн итгэмтгий түмэн олонд сурталчилж яваа….Тэрбээр МАН-ын нэр хүнд, дэлгэр их мөнгө, олон алдартан дагуулж яваагаараа сонгогдчих байх. Уг нь нам биш, хүнийг л сонговол дээр байдгийг Дорноговь, Говьсүмбэрийн ард түмэн мэргэн ухаанаараа шийдэх байлгүй дээ” гэжээ.
Г.Мөнхцэцэгийн тэтгэвэр бол төрөөс өгч байгаа дэм гэж хэлсэн үгний хариуд Буянгийн Жаргалсайхан гуай сэтгэгдлээ хуваалжээ.
“- ӨГЛӨГИЙН ЭЗЭД БИШ… УИХ-ын гишүүд ингэж ярихаа болих хэрэгтэй. Тэтгэвэр бол ахмадууд xөдөлмөрлөх чaдвaраа алдсан үедээ хэрэглэх гэж төрдөө хадгалуулсан, илүүчилсэн өөрсдийнх нь мөнгө юм. Түүнээс биш төрөөс өгсөн дэм, дэмжлэг биш. Төсвийн хөрөнгөөр барилга байшин барьчихаад өөрөөсөө мөнгө гаргаад өгчихсөн юм шиг, тэтгэвэрээр ахмадыг дэмжээд байгаа мэт ойлгодог буруу ярьдаг гишүүд өөрсдийн мөн чанар, чиг үүргээ ойлгоогүй байгаагийн том илрэл. Улс төрч болоод төрийн мөнгийг хувиарлагч, Лycын хааны дүрд тоглоод эхлэх чинь буруу шүү.”
Эх сурвалж: Alim.mn/article/884