
Монголын урлагийн тогоонд албан ёсоор чaнaгдaж олон арван кино дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж чадсан чадварлаг жүжигчин Э.Ууганбаяр ойрын хэдэн жил кино урлагаасаа хөндийрч улмаар шоу контентийн хөтлөгчөөр дагнах болсон билээ.
Хөтлөгч Ууганаа болон түүний хамтрагч Анхаа нар Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох The Voice of Mongolia, Авьяаслаг Монголчууд зэрэг үндэсний хэмжээний шоуг хөтөлж үзэгчдийнхээ хайрыг татсан төдийгүй өөрсдийгөө дархалсан юм.
Тэр хэрээрээ түүний хөтлөх ур чадвар ч нэмэгдэж Монголдоо хамгийн эрэлттэй буюу өндөр тарифтай хөтлөгчийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрээр анх Буруу эргэлт, Амьдралд тавтай морил, зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээснээр үзэгч түмэндээ танигдсан байдаг.
Жүжигчин, хөтлөгч Ууганаа маань хайрт гэргий Уянгатайгаа 2001 онд Соёл Урлагийн Их Сургуульд ороод танилцаж байжээ. Тэд хамгийн сүүлд Амьдралын амт, Валентены захидал зэрэг кинонд хамтарч тоглосон билээ. Өдгөө тэд 3 сайхан хүүхдийн аав ээж болон гайхалтай сайхан амьдарч явна.
Тэгвэл өнөөдөр Ууганаагийн том хүү Төгсбилэг 17 нас хүрч том эр болжээ. Аав нь энэ талаар өөрийн цахим хуудаснаа “- Хүү минь +17 хүрлээ. Ааваасаа өндөр болжээ аав болсон баярын өдөр минь хэмээжээ.”
Хөтлөгч Ууганаа нэгэн ярилцлагынхаа үеэр “Эрэгтэй хүний амжилтын нууц эхнэр байдаг бол уналтын нууц нь нyyц aмрaг нь байдаг шүү залуусаа” гэж байжээ. Хөгжилтэй сонсогдох авч үнэхээр үнэн зүйл хэлжээ.
Тэрээр гэр бүлээ хэнээс ч дутахгүй сайхан авч явж, хайраар дүүргэсэн Монголын залуу аавуудын үлгэр жишээ төлөөлөл билээ.
Гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөе…