МОНГОЛ НОХОЙН ОНЦЛОГ… Ч.Ерөөлтүвшин миний бие хүүхэд байхаасаа л нохойнд дуртай болж, янз бүрийн үүлдэрийн ноход тэжээж явлаа.
Гэхдээ би нохойн гаднах төрх, үзэмжээс илүү нохойн ДОТООД ЧАНАР, зүрх зориг, ажлын чадварыг чухалчилдаг. Өөрийн багахан туршлага, судалж үзсэн зүйлүүдээс харахад Монгол газарт ялангуяа ХӨДӨӨ НУТАГТ хамгийн тохирсон нохой бол яалт ч үгүй Монгол нохой л байдаг юм байна.
Арга ч үгүй биз дээ Монгол нохой нь мал сүргээс өмнө Монгол хүнд дасч, нүүдэлчдийн үнэнч хань болж, хэдэн мянган жилийн турш ан ав хийх, айл хотоо хамгаалах үүргийг гүйцэтгэж, байгалийн ШАЛГАРЛААР эрс тэс Монгол газрын цаг агаар, уур амьсгалд дасан зохицож ирсэн юм чинь..
Энэ нь ч түүх, археологийн судалгаагаар батлагддаг. Монгол нохойнд өөр бусад үүлдэрийн нохдод байхгүй олон шинжүүд бий. Тухайлбал: Монгол нохойн СОВИНЧ чадвар маш өндөр байдаг. Ялангуяа газрын ЭНЕРГИЙГ сайн мэдэрдэг. Үер ус, мөс цөмрөх, муу энергитэй газар, түүнчлэн гал түймэр, болон газар хөдлөлтийн аюулыг хүртэл урьдчилан мэдэрч эзэндээ чимээ өгдөг.
Алсын хуцалттай байдаг. Монгол нохойн хуцалтын чимээ & чичиргээ хэдэн уулын цаана хүрч сонсогдох чадвартай. Өл сайн даадаг. Хоолгүй үедээ ан хийж өөрийгөө хооллодог. Эзэндээ МАШ ҮНЭНЧ!!! Ёстой ОРХИЖ явна…гэж байдаггүй юм билээ! Хүүхэд болон малд ээлтэй. Харин хөндлөнгийн хүнд авиртай.. Монгол нохой ер нь л ТӨВӨГ багатай, ДЭМ ихтэй нохой л доо.
Үс нь хүртэл ҮҮР нь болчихно. Өвөл хүйтний улиралд үс ноос нь ургаад баавгай шиг л амьтан болдог. Зун болохоор үс нь гуучаад, тачирхан болчихно. Идэр ес ид тачигнасан өвлийн хүйтэнд үүрэндээ орохгүй гадаа л хэвтэж байх нь элбэг. Монголчууд нохойг гөлөгнөөс нь тэжээхийг эрхэмлэдэг.
Учир нь: -Гөлөг очсон айлдаа 3 хоноод дасдаг. -Гөлөгөн нохой 3 жил болж дасдаг. -Эзнээ олсон идэр насны нохой шинэ бууринд хэзээ ч дасдаггүй…гэж үздэг. Мөн гөлөг сонгохдоо шилэн хүзүүнээс нь дээш өргөж, гаслахгүй байвал зүрх зориг сайтай нохой болно..гэж үздэг..
Нохой зүрх зориг сайтай, омголон байх тусмаа байгальд амьдрах чадвар сайтай, айл хот,мал сүргээ хамгаалахдаа ЧАДВАРЛАГ байдаг..байна! Монгол малчны хотноос Монгол нохойн дуу үл тасраг ээ..