Москвад найман настай Алиса Теплякова охин боловсролын газраас авсан бүх шалгалтандаа тэнцэж, 11-р ангид суралцах эрхийн бичиг авчээ. Өмнө нь тэрээр долоон настайдаа 9-р ангийн гэрчилгээ авсан аж.
Энэ тухай түүний аав Евгений Lente.ru сайтад ярилцлага өгчээ. Охин өмнөх оны 6-р сарын 25-нд Москвагийн 626-р сургуульд шалгалт өгөн тэнцээд 7 настайдаа 9-р ангийн гэрчилгээ авчээ. Дараа нь дахин шалгуулж 11-р ангидаа тэнцсэн байна.
Нийтдээ Алиса физик, компьютерийн шинжлэх ухаан, орос хэл, математик, биологи, хими гэсэн зургаан хичээлийг OGE форматаар, үлдсэнийг нь эцсийн байдлаар уламжлалт аргаар шалгуулжээ.
Алисын аавын хэлснээр шалгалтанд тэнцэхийн тулд Алис бүхэл бүтэн боловсролын хөтөлбөрт хамрагдах ёстой байсан ч тэр давж гарч чадсан. Хамгийн хэцүү бөгөөд сонирхолтой зүйл бол шалгалтанд яг ямар сэдэв юу ирэх нь тодорхой бус гэнэтийн байдлаар ямар ч бэлтгэлгүйгээр, гарын авлагагүйгээр оролцох дүрэмтэй байсан гэжээ.
Алиса цаашдаа Москвагийн Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын факультетэд элсэхээр төлөвлөж байгаа ч экологи, биоинформатиктай холбоотой бусад хөтөлбөрүүдийг судалж байгаа гэнэ.
Хамгийн гайхалтай нь Алисагийн долоон настай эмэгтэй дүү Хэймдалл мөн л аль хэдийн OGE-д тэнцэж, 9-р ангийн гэрчилгээ авсан байна.
Харин эдгээр гайхалтай хүүхдүүдийн аав Евгений хүүхдүүдээ гоц ухаантан, суут ухаантан гэж боддоггүй. “Бид эсрэгээр нь ханддаг – Хэрэв хүүхэд хөгжсөн бол энэ нь хэвийн үр дүн гэж бид үзэж байгаа магадгүй бид зүгээр л тэдэнд тохиромжтой үед зөвөөр бүх зүйлийг зааж өгсөн байх гэж боддог. Мөн бид хүүхдүүдийн минь амьдрал хэдий хурдассан ч аль болох бага насыг нь хадгалж авч үлдэхийн тулд хичээж байгаа гэжээ.
Анх аав ээж нь охиндоо бага багаар сурах арга барилд дасгасан ч “Дөрвөн настайдаа Алис сайн бичдэг, уншиж, тоолдог болов. Тэгээд түүнийг нэгдүгээр ангийн хөтөлбөрийг аль хэдийнээ эзэмшсэн хэмээн үзэж сургуульд явуулахыг хүссэн ч бүтэлгүйтсэн байна. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгчид хүртэл хүсэлт бичсэн ч “7 настайгаасаа сургуульд орохыг зөвлөж байна” гэсэн хариулт иржээ.
– Гэхдээ бидний хувьд Алис тавдугаар ангийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрийг таван настайдаа аль хэдийн мэддэг болсон байсан. Эхнэр бид хоёр Алисыг хоёр жилийн дараа нэгдүгээр ангид оруулах уу, эсвэл үргэлжлүүлэн заах уу? гэсэн сонголт тулгарсан Ерөнхийдөө шалгалтанд тэнцэх логик дүгнэлтэд хүргэсэн хэмээн ярьжээ.