Home Дотоод мэдээ Элчин сайдын яам дотор ажиллаж байгаа 7-8 хүнээс Элчин сайд, угтагч хоёр нь л солонгос хэлтэй…

Элчин сайдын яам дотор ажиллаж байгаа 7-8 хүнээс Элчин сайд, угтагч хоёр нь л солонгос хэлтэй…

2 second read
0
1
1,318

Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Учрал:

Монголчууд Солонгост эрүүл мэндийн үйлчилгээ авах нь түгээмэл болсон. Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд асуудал бэрхшээл үүсэхээрээ ЭСЯ-даа ханддаг.

Гэтэл Сөүлд байгаа Элчин сайдын яам дотор ажиллаж байгаа 7-8 хүнээс Элчин сайд, угтагч хоёр нь л солонгос хэлтэй. Нэг хүнээр л хөтлүүлж ажлаа хийдэг баг тэнд ажиллаж байна. Солонгост солонгос хэлтэй хүн хэрэгтэй.

Тэгж байж иргэдэд тусалж чадна. Элчин сайдын яам нь ийм чадваргүй болсон байна. Хэлний асуудал Элчин сайдаар томилогдож буй хүмүүст хамгийн чухал.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос: Миний хувьд Орос, Англи, Япон хэлний мэдлэгтэй. Солонгос хэлийг сурна гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Танд туслах хэлтэй хүн байхгүй. Ажил хийхэд чинь төвөгтэй шүү гэж хэлмээр байна. Байх ёстой хүнийг байх ёстой газар нь байлгамаар байна. Энэ хүн Япон хэлтэй байхад Япон руу явуулж болдоггүй юм уу. Солонгос улсад байгаа 42 мянган иргэний асуудлыг Солонгос хэлтэй хүнээр удирдуулж болохгүй юу, хүн олдохгүй юм шиг л байх юм гэжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…