Дуучин Дэлгэрмөрөн он гарахын өмнөх өдөр Гитарчин Өөжгий буюу Өлзий-оршихт төр засгаас шагнал яагаад өгдөггүй тухай харамсаж явдаг гэдгээ өөрийн цахим хуудаснаа бичсэн. Түүний энэхүү бодолтой олон нийт санал нэгдэж байгааг идэвхитэй илэрхийлсэн нь сэтгэгдлүүдээс нь харагдаж байсан юм.
Ганц Дэлгэрмөрөн ч биш олон уран бүтээлчид, энгийн иргэд гитарчин Өөжгий тодорхой хэмжээгээр төрийн шагнал урамшуулал хүртэх цаг нь болон бөгөөд, маш олон чанартай уран бүтээл хийж олны хүртээл болгосон гэдгийг тодорхой илэрхийлсэн билээ.
Харин гитарчин Өөжгий эдгээр хүмүүст талархсан ч, өөрийн бодлоо цахим хуудсандаа ихэд дарууханаар мөрт хошин маягаар илэрхийлсэн юм. Өөрийг нь “гавъяат” авах эрхтэй уран бүтээлч гэж олон нийт үзэж байгаад мэдээж тэрбээр баяртай байгаа нь тодорхой.
Гол нь төрийн цол шагнал хэт замбараагүй олгогдож, гавьяат болон бусад төрийн том цол шагнал үнэ цэнээ алдаж, соёлын тэргүүний ажилтан цол тэмдэггүй уран бүтээлч байхгүйтэй адил болсон энэ цагт Монголын нэртэй гитарчин маань дээрх цолыг авахыг хүсдэггүй нь түүний илэрхийллээс тодорхой харагдаж байлаа.
Төрийн цол шагналууд маань ингэтэл үнэ цэнээ алдах гэж дээ… Харин гитарчин Өөжгий өөрийн дотоод бодлоо хурцаар илэрхийлчих чадвартай, түс тас зантай хүн ч гэлээ, энэ удаа хошин маягаар дарууханаар илэрхийлсэн нь нэг талаар өөрийг нь хүндэтгэн хайрлаж, гавьяа шагнал хүртээсэй гэсэн олон хүмүүсийн сэтгэлийг бодсон бололтой.
Түүнээс мань эр: ” Гавьяат цол үнэ цэнэ байхгүй болсон. Гавьяаттай гавъяатгүй над ямар ч ялгаагүй. Надыг дэмждэг сонсдог Монголчууд маань байхад илүү дутуу юм хэрэг ч алга. Би тooж авахгүй!”….гэж л бичихээр шулуухан эр хүн билээ.
Харин дэмжсэн олны сэтгэлийг бодоод тун эвтэйхэн, даруу маягаар хошин өнгө аяс оруулан өөрийн бодлоо илэрхийлсэн байна. Ингээд дуучин Дэлгэрмөрөнгийн харамссан бичвэр болон, гитарчин Өөжгийгийн: -Надад гавъяат цол авах гавьяа байхгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн бичвэрүүдийг доор орууллаа:
Дуучин Дэлгэрмөрөн: …Гитарчин Өөжгий ах төpд тэpcэлcэн хүн байх аа тээ. 🎸🎸🎸 Тийм болоод л түүнд төрийн шагнал ирдэггүй байх. Сүүлдээ би л лав тэгж боддог боллоо гхгхгх.😜😜😜 “Хайрын бурхан” дуунаас нь эхлээд “Чи над шиг дурлаж чадах уу” дуу хүртэл нь Монголын залуусыг хөглөдөг бол хөгзөртөл нь хөгөллөөдөг гайхамшигт гитарчин ах минь. 🎤🎧🎼🎹🎻🎺
“Дурлаж бичсэн шүлэг” дуугаар нь уран бүтээлч миний бие урьж залсан урлагт хайртай хүн бүхнийг хөгжөөж баясгалаа.Баярлалаа хайртай ахдаа та бол гайхамшиг. 💞💞💞 Төр эзнээ олж шагнадаггүй юм бол би хайраа ивээж шагная, алив дүүдээ дансаа? 😍😍😍
Болоогүй ээ тэртээх цаанаас бас Хөвсгөр цагаан цасан хаялан орж…Чамайг тоссон зам зэрэг…ямар гоё уран бүтээлчдийн дуунууд сонсогдож байна аа…гайхамшигтай хүмүүс бидний өмнө бидний дунд байна даа… 🌺🌻🌹🍀🌷🌸💐🍃🍁🍂🌿🌾
Гитарчин Өөжгий буюу Өлзий-Орших:
…Надад “ГАВЬЯАТ😂” өгөх талаар Дэлгэрмөрөн дүүгээс эхлээд олон хүн ярьж байгаад баярлалөө. Энэ тал дээр өөрийн бодлоо бичсүү. Гавьяа шагналыг хүн өөрөө авдаггүй. Төр өгдөг юм. Тэгэхдээ төр гавьяатай гэж үнэлсэн иргэнээ шагнадаг.
Би өөрийгөө бодохоор байгуулсан гавьяа үнэхээр алгөө. Бацаан байхад гитар сайн тоглодог хөвгүүдэд охид их татагддаг байдлыг анзаарч, өөртөө давуу байдал үүсгэхийн тулд “vxтлээ” бэлтгэл хийж бусдаас арай дөнгүүр болсноос өөр зүйл үгүй.
Тэгээд социализмаас зах зээлийн нийгэм эхэлж, амьдрал ахуй хэцүү болох цаг дор ажил төрөл, сургууль соёл олдоогүй тул амьдрахын эрхээр гитар тоглож өөрийгөө өнөө хүртэл тэжээж яваа нь үнэн. Хамт тоглодог найз нөхдийн дуу хуур зохиохыг олонтаа харж суухдаа өөрөө ч бас дутахгүй санаатай хэдэн дуу зохиосон тал бий.
Дээр нь өөрийгөө голохгүй хэдэн киноны хөгжим “матарлаж” хаясан түүх бас бий.😂😂😂 Яг үнэнээ хэлэхэд мань чинь ноот моот огт мэддэгүй. Нот харахаар цасан дээгүүр гүйсэн шувууны мөрнөөс нээх ялгаатай санагдадгүйэ..😜😜
Тэгэхээр ийм хүнд шагнал өгөх төр засгийн хувьд ч ичмээр зүйл бөлгөө. Сургууль номонд нь сураад, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа уран бүтээлч бол өөр хэрэг. Ядаж Нисванисын Амгаа шиг нот мэддэг хүн тэр шагналыг авсан нь дээр.
Тэгэхээр та нар энэ тал санаа бүү чилээгтүн. 1. Маньд нь гавьяат өгөхгүй. 2. Мань нь өгсөн ч авахгүйэ. 3. Мань чинь Гитарчин Өөжгийшдээ..😜😜😜